ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Шөнийн чоно" клубээс зохион байгуулдаг уламжлалт мотошоунд оролцохоор өнгөрсөн амралтын өдрөөр Крымийг зорьжээ. Энэ жил мото спорт сонирхогчид Гасфорын уулын бэлд цугларч, "Вавилоны сүүдэр" нэртэй шоугаа танилцуулсан юм.
Севастопольд болсон шоуны үеэр ерөнхийлөгч Оросын далбаа мандуулсан Урал мотоцикль хөлөглөн ирэв.Түүнтэй Крымийн тэргүүн Сергей Аксенов, Севастополийн түр амбан захирагч Михаил Развожаев, "Шөнийн чоно"-ын удирдагч Александр Зальдостанов нар нэгджээ.

Путин өмнө нь 2010 онд Севастопольд болсон мото наадамд оролцож Харли-Дэвидсон хөлөглөн ирж байв. Мөн 2011 онд Новороссийск хотод болсон шоуны үеэр ачааны автомашин жолоодож байжээ.