Италийн Ерөнхий сайдын орлогч, Дотоод хэргийн сайд Маттео Сальвини дүрвэгсдийн асуудалд санаа зовниж байгаа Америкийн жүжигчин Ричард Гирт Холливуд дахь гэртээ тэднийг аваачихыг авч явахыг уриалав гэж The Guardian сонин бичжээ.
“Тэр хувийн онгоцондоо дүрвэгсдийг суулгаад Америкт аваачиж, өөрийн эдлэндээ байрлуулж болно шүү дээ, Баярлалаа, Ричард! ” гэж Сальвини хэллээ.
Жүжигчин өнгөрсөн долоо хоногт Газар дундын тэнгист осолдсон 120 гаруй дүрвэгчийг аварсан Испанийн Proactiva Open Arms төрийн бус байгууллагын хөлөг онгоцонд хоол хүнс нийлүүлж байжээ. Ричард Гир энэ үеэр Италийн засгийн газрыг тус улсаас орогнол хүсэгчдэд боломж олгохыг уриалсан юм.