Оросын ардын бүжгийн эрдмийн чуулгынхан Монголд тоглоно

Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын И.А.Моисеевын нэрэмжит Оросын ардын бүжгийн эрдмийн чуулгынхан ирэх есдүгээр сарын 3-нд манай улсад айлчлан тоглоно. Бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн найруулагч Игорь Моисеевийн үүсгэн байгуулсан Оросын Ардын бүжгийн эрдмийн чуулга Финланд, Хятад, Их Британи, Ливан, Египет, Сири, АНУ, Энэтхэг болон Өмнөд Америк зэрэг дэлхийн 60 гаруй орноор аялан тоглосон бөгөөд 1965 онд “Бүжигт хүрэх зам” хөтөлбөрөөрөө Улсы Эрдмийн чуулга болж, 1987 онд "Ард түмний найрамдлын одон" хүртжээ. И.А.Моисеев 70 гаруй жилийн хугацаанд 300 орчим тоглолт найруулсан бөгөөд түүнийг нас барсных нь дараа уг чуулгыг И.А.Моисеевийн нэрэмжит болгосон аж.

Мөн Халх голын ялалтын ойн хүрээнд А.В.Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид наймдугаар сарын 26-нд манай улсад хүрэлцэн ирэх юм. Тус чуулгын тоглолт наймдугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд болох аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)