Оны 224 дэх өдөр, шинэ он гартал 141 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
1865 - Английн мэс засалч Жозеф Листер анх удаа мэс засал хийхдээ карболын хүчлийг (фенол) гар ба багажаа ариутгахад хэрэглэсэн байна.
1873 – Оросын цэрэг Хиваг дайран эзэлсний дараа туркестаны амбан захирагч К.П. Кауфман ба Хивийн хаант улсын хаан Сеид II Мухаммед-Рахимтай хааны Гендемин цэцэрлэгт энхийн гэрээ байгуулан Орост Амударья мөрний баруун эргийн нутгийг нэгтгэжээ.
1877 – Дэлхийн дуу бичлэгийн түүх эхлэв. Америкийн зохион бүтээгч Томас Эдисон механикийн аргаар "Mary Had A Little Lamb" дууг пянзанд бичжээ.
1890 – Цэргийн газрын зурагчин Андрей Пастухов Хоперын хорооны гурван казакийн өглөөний 9.30-д Европын хамгийн өндөр Эльбрусын оргилд (5642 метр) гарчээ.
1896 - Клондайк (Аляска) голоос алт олдов.
1897 – Петербургт Троицкийн гүүрний шав тавих ёслол болжээ. Тэнд 1803 оноос хөвүүр дээр байрлуулсан гүүр байв.
1906 – Эсер-максималистуудын террорист байгууллагынхан Сайд нарын зөвлөлийн дарга П.А. Столыпины амь насанд халдах оролдлого хийв. Түүний зуслангийн байр луу шидсэн бөмбөгний дэлбэрэлтээр хориод хүн алагдсан ба харин Столыпин нэрвэгдсэнгүй.
1908 - Америкийн инженер, үйлдвэрлэгч Генри Форд шинэ Форд-Т загварын машинаа үйлдвэрлэж эхлэв.
1912 - Оросын Нисэх хүчний өдрийг өнөөдөр тэмдэглэж байна.
1960 – Америкийн хөнгөн атлетикч Ральф Бостон 8 м 21 смын зайд харайн 25 жилийн турш ноёрхож байсан Жесси Оуэнсийн дээд амжилтыг эвджээ.
1980 – Канадын далай судлаач Жозеф МакИннис дэлхийн далай тэнгисийн хамгийн хойд хэсгээс 1853 онд живсэн Шотландын "Бридельбан" хөлгийн үлдэгдлийг олжээ.
1981- Хамгийн анхны ширээний компьютер танилцуулагдлаа. Ширээний компьютер гарч иртэл тооцоолон бодох машиныг ашиглаж байсан нь маш өндөр зарлагатай байлаа. Энгийн хүмүүст компьютер хүртээмжгүй голчлон корпораци, их сургуулиуд, судалгааны төвүүдэд эхлээд тавигджээ.
1989 – Австралид агаарын хоёр бөмбөлөг мөргөлдөн нэг нь унах үеэр 13 хүн амиа алджээ. Энэ осол нь агаарын бөмбөлөгийн хувьд хамгийн сүйрэлтэй осол гэж тооцогддог.
1995 – Америкийн циркчин Дэвид Смит их бууны сум болон 54,94 метрийн зайд (дэлхийн дээд амжилт) нисчээ.
1997 - Америкчууд Уилл Дагган, Рон Капп хоёр 15464 удаа теннисийн бөмбөгийн зогсолтгүйгээр, алдалгүйгээр ракетаараа цохин харьцжээ. Тоглолтын есөн цаг 15 минутын дараа шүүгч бөмбөгийн барин тэмцээнийг зогсоожээ.
2013 – Оросын нутаг даяар шуурхай албаны нэгдсэн дугаарыг нэвтрүүлжээ.