Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд эхний долоон сарын байдлаар нийт 246 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3.479 иргэнд олгожээ. Үүнээс зөвхөн долоодугаар сард Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 237 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 165 иргэнд олгосон байна. Тэгвэл банкууд өөрийн эх үүсвэрээс нийт 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 140 иргэн авчээ.