10.00 цагт Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Казань хотноо болох Дэлхийн ур чадварын олимпиадад Монгол Улсыг төлөөлөн оролцох МСҮТ-ийн хүүхдүүдтэй уулзана.
10.00 цагт "Туушин" зочид буудалд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо санаачлан хэрэгжүүлж буй “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийн нээлт болно.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Дэлхийн залуучуудын өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулж буй "Нийгмийг өөрчлөх залуус" аяны талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийнэ.
11.40 цагт Монголын Үндэсний музейд “Халх гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэнгийн нээлт болно.
14.00 цагт МҮХАҮТ-д “Хүүхэд бүр цэцэрлэгт” албан байгууллагуудын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл уулзалт болно.