Үйлдвэрлэлийн осол дөрвөн шалтгааны улмаас гардаг

Бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын хэмжээнд энэ онд 3 удаа осол гарч 18 хүн өртсөнөөс 7 хүн нас барсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлдвэрлэлийн ослуудын суурь шалтгаан, хүчин зүйлүүдийг судалж үзсэн байна. Ингэхэд дөрвөн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзжээ. Нэгдүгээрт, ажил олгогчид байгууллагынхаа онцгой нөхцөл байдалд тохирсон дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, хэрэгжүүлж хэвшүүлээгүй. Хоёрдугаарт, ажлын байрны аюулыг илрүүлэх болон арилгах арга хэмжээг тухай бүр авдаггүй, хязгаарлагдмал орчны агаарын найрлага хорт хийн агууламж болон хүчилтөрөгчийн агууламжийг ажил эхлэхээс өмнө тодорхойлдоггүй. Гуравдугаарт, ажиллагсдыг хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюултай ажлын байранд ажиллуулдаг, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангадаггүй, түүнийг хэрэглэж хэвшүүлээгүй. Дөрөвдүгээрт, хязгаарлагдмал орчинд ажиллаж байгаа нөхцөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналтыг тогтмол тавьдаггүй нь осол гарахад нөлөөлсөн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)