Үндэсний их баяр наадмаар авсан допингийн шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаар Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээллээ. Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо эцсийн мэдээллийг зарлана. Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээг авдаг. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдээс авсан шинжилгээг БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлдэг юм.
Ардын хувьсгалын 98 жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын аварга, харцага, начин цолтнууд төрөн гарсан. Бөхчүүдээс тавын даваанаас эхлэн допингийн шинжилгээг авдаг.