Ж.Батзандан: Намайг хайх хэрэггүй. Би ажлаа хийж байгаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан  “Намайг эрэн сурвалжилж байгаа талаар би сонингоос уншлаа. Оффшорд мөнгөө нуусан хүмүүс намайг энэ хуулийг санаачилсан болохоор үзэн ядаж байна. Намайг хайх хэрэггүй. Би ажлаа хийж байгаа” гэв. Түүнчлэн тэрбээр, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намыг бүртгэхээс татгалзсан асуудлын тухай хэллээ. Ингээд Улсын дээд шүүхэд шаардлага хүргүүлсэн аж. Тэрбээр, “Ингэж бүртгэхгүй байгаа нь хууль зөрчиж байна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэлийг заавал бүртгэх ёстой” гэж нэмж хэлсэн юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ сэтгэцийн өвчтөнг хайгаад ч яах билээ, Төрийн ордондоо л байна биз, эсвэл тойргоо услах гээд элдэв балай тэнэг үлгэрээ яриад л явж байгаа биз. Магадгүй бүр олдохгүй бол Шар хад хавьцаа хүргэгдчихсэн явж байж ч болох. Гэхдээ, нэг ийм хүн 76 дотор сууж байхад зүгээр ээ.

    0 0 Хариу бичих