Google Map аялагчдад илүү тустай болно

"Google Map" программыг хөгжүүлэгчид гар утсанд зориулсан хувилбартаа хэд хэдэн шинэчлэл хийжээ. Тухайлбал, газрын зураг дээрээс та бүх нислэг, захиалсан байрныхаа талаар мэдээлэл авах боломжтой. Үүгээр тогтохгүй аяллын явцад хооллох зоогийн газраа сонгох, ширээ захиалах, хэдий хугацаанд хоолоо хүлээхээ ч мэдэж болох нь. Мэдээж хоолны цэс харах, сонголт хийхэд тань туслах алдартай хоолны жагсаалт ч энд багтаж байна. 

Программ хөгжүүлэгчид мөн "Live Cards" нэртэй шинэ функц бүтээжээ. Өөрөөр хэлбэл сум заагчийн тусламжтайгаар та огт мэдэхгүй хотод ч аялахад илүү хялбар болох юм. 

Шинэчилсэн хувилбарыг ирэх долоо хоногоос гар утсандаа татан хэрэглэх боломжтой.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)