Их Британи эрдэмтэн судлаачдад хялбаршуулсан нөхцөлөөр виз олгоно

Их Британийн эрх баригчид эрдэмтэн судлаачдад зориулан тус улсад зорчих визийн нөхцөлийг хялбаршуулахаар төлөвлөж байна. Шинэ журам 2019 оны сүүлээр хэрэгжиж эхэлнэ.

Нэгдсэн вант улсын Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа Борис Жонсон "Бид мэдлэг боловсролоороо үргэлж тэргүүлэхийн тулд иргэдийнхээ авьяас чадварыг хөхиүлэн дэмжээд зогсохгүй дэлхийн эрдэмтдийг ч татах хэрэгтэй. Үүний тулд цагаачлалын тогтолцоондоо өөрчлөлт оруулна" гэж мэдэгдлээ.

Түүний хэлснээр Их Британи инноваци, эрдэмтдийг дэмжих бодлого явуулснаар  “Шинжлэх ухааны супер хүч” хэмээх уламжлалт статусаа улам бэхжүүлэх ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Манайх экспортлогч.

    0 0 Хариу бичих