Залуу бөхчүүд Таллингийг зорив

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 12-18-нд Эстонийн нийслэл Таллинд болно. Манай улсаас 61 кг-ын жинд Э.Төгсжаргал, 65 кг-д Д.Тэнгис, 70 кг-д Э.Бямбадорж, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д Б.Билгүүн, 92 кг-д Э.Батмагнай, 125 кг-д С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ч.Отгонтуяа, 53 кг-д Н.Анударь, 55 кг-д Б.Энхцэцэг, 62 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Ц.Хулан гэсэн 14 тамирчин Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдархан, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадасын хамт өнөөдөр эх орноосоо мордоно. 

Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Адуучийн Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Төмөрийн Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Манай сэтгүүлчдийн боловсрол, мэдлэгийн хүрээ ч үнэхээр өрөвдмөөр болжээ. Таллин хотыг зорилоо гэдгийг таллингийг гэж бичиж байгаад харамсахад ч багадаж байна.

    2 0 Хариу бичих
  2. Таллиныг зорив

    1 0 Хариу бичих
  3. Эстоны нийслэлийг Таллин гэдэг, юун Таллингийг зорих болоод явчихав, Таллинг гэж хот бас Эстонид байдаг юм уу

    1 0 Хариу бичих