Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулж үзэсгэлэн гаргана
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулж үзэсгэлэн гаргана. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 210 дугаар тогтоолоор “...Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулна. Үзэсгэлэн энэ сарын 12-нд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болно.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
Зочин 2019/08/22
Tanai sait odoo yu ve.khalkhiin goliin dain gej yrij bichij chadahgui yu......yun baildaan sh geh shig....iim archaagui setguulch nartai ...
0 0 Хариу бичихХМ. ХУУЧИН ТҮҮХЭЭР ҮҮ 2019/08/14
СОЦ ҮЕИЙН ҮЗМЭР ЮМ УУ. ҮНЭН ТҮҮХИЙГ ӨГҮҮЛСЭН ХУУДАСНУУД ГАРГАЖ ТАВЬСАН БОЛ ХЭД ДАХИН ОЧИЖ УНШИХААР БАЙЛАА
0 0 Хариу бичихЗочин 2019/08/10
Sait aldaagaa zas....!!!! Halkhiin goliin dain....
0 0 Хариу бичихЗочин 2019/08/09
ОХУ-тай хамтын ажиллагаагаа ергежуулэх нь нэн чухал
1 0 Хариу бичихЗочин 2019/08/09
Түүх шинээр бичигдсээн. Архивын олон материалууд ил болсноос гадна, хуучин цагийн зөвхөн ЗХУ-ын түүхчдийн зохиосон түүх гээч худал хуурмаг тархи угаасан түүх аль хэдийн бөгсний алчуур болсон. Баримт түшсэн барууны болон Японы эрдэмтдийн олон материалыг бид хаанаас ч бэлэн харж чадаж байна. Халх голын тулаан бол ЗХУ ба Япон гэх хоёр их гүрний хоорондын зодоон байсан ба Ар монголчууд болон барга монголчууд ахан дүүс хүчээр татагдан оролцсон. Зодоонд хэн ч ялаагүй. Өчнөөн том жижиг тулгаралт болсон ба заримд нь манай тал, заримд нь айлын тал илүүрхсэн өгөө аваатай зодоон болсон. Ийм байдал дээр хоёр тал хэлэлцээр хийж гал зогсоох талаар тохиролцоод зогссон байдаг. Үүнийг аль ч тал нь Ялалт эсвэл Ялагдал гэж хэлж болохгүй.
2 2 Хариу бичих