Дэлхийн удирдагчдын бүтэн жилд авдаг цалин хөлсний талаарх мэдээллийг хүргэж байна. Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун улс төрчид дотроос хамгийн өндөр буюу жилдээ 1.6 сая долларын цалинтай. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп жилдээ 400 мянган долларын хөлс авах учиртай ч бүгдийг нь буяны санд хандивладаг байна. Дийлэнх улс орны удирдагчид ойролцоогоор 300 мянган ам. долларыг жилийн хугацаанд цалинд авдаг ажээ.