Дисней компани "Гэртээ ганцаараа" болон "Музейд өнгөрүүлсэн шөнө" кинонуудыг сэргээн бүтээхээр шийдсэн гэж The Hollywood Reporter мэдээлэв. Одоогоор алдарт бүтээлийн шинэ хувилбар нэг ангит кино эсвэл цуврал хэлбэрээр хийгдэх нь тодорхойгүй байна.
Гүйцэтгэх захирал Боб Игерийн хэлснээр сэргээн хийх бүтээлүүдэд мөн "Diary of a Wimpy Kid", "Cheaper By the Dozen" кино багтаж байна. Мөн эдгээр бүтээлийг кино театрт бус Дисней+ шинэ үйлчилгээгээр түгээнэ. Игер цааш нь "Бид Дисней+ платформоо өргөжүүлэхийн тулд Fox компанитай хамтран ажиллах бодолтой байгаа" гэлээ.
Дисней + платформыг ирэх арваннэгдүгээр сарын 12-нд гаргахаар төлөвлөж байгаа юм. Үнийн хувьд хэрэглэгч сарын 7 ам.доллар төлнө.