Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте гурван жилийн турш улс орондоо хар тамхи, мансууруулах бодисын эсрэг томоохон кампанит ажил явуулж байгаа юм. Өчигдөр тэрээр мансууруулах бодис арилжаалагчдыг ямар улс үндэстэн гэдгээс нь үл хамааран цаазаар авна гэж мэдэгдлээ.

2016 онд Дутертегийн тушаалаар Филиппинд хар тамхитай тэмцэх тусгай албан байгуулагдаж, мансууруулах бодис хэрэглэсэн, худалдаалахыг завдсан сэжигтнийг шүүхгүйгээр буудах хуультай болжээ. Албан ёсны мэдээллээр гурван жилийн хугацаанд тус улсад мансууруулах бодистой холбоотой хэргээр 5.5 мянган хүн амиа алдаж, 193 мянган хүн хорих ял сонсжээ. НҮБ-ын Хүний ​​эрхийн мэргэжилтнүүд ерөнхийлөгчийн уг арга хэмжээг эрс буруушааж, түүнийг сэтгэцийн эмчид хандахыг зөвлөдөг.

Тэгвэл Дутерте авлига, мансууруулах бодисыг үзэн яддаг гээд гэмт үйлдлийнхээ төлөө ял эдэлж байсан ч хамаагүй хар тамхичдын толгойг таслахад бэлэн гэв.

"Хэрэв мансууруулах бодис наймаалдаг, хэрэглэдэг л бол Хятад, Япон, Малайзын иргэн байх хамаагүй, би таны толгойг цавчих болно" гэж Дуерте ярилаа. Ерөнхийлөгч мөн тус улсад хар тамхи нэвтрүүлдэг гадны гэмт хэрэгтнүүдийг ална гэж сүрдүүлсэн байна.