Зөвлөлтийн удирдагч агсан Брежневын зуслангийн байрыг худалджээ

Крымийн хойгийн өмнөд хэсэгт орших Нижний Ореандад Зөвлөлт улсын удирдагчдын ашиглаж байсан зуслангийн байрууд бий. Хойгийг Орост эргэн нэгдсэний дараа бүс нутгийн эрх баригчид дээрх байгууламжуудыг төрийн мэдэлд авсан юм. Тэгвэл төрийн өмчит 1-р байр буюу ЗХУ-ын удирдагч агсан Леонид Брежневийн зусланг 1.2 тэрбум рублиэр саяхан арилжжээ. Үл хөдлөх хөрөнгийг Оросын хуулийн этгээд худалдан авсан байна.

Леонид Кучма Украины Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа уг байгууламжийг Дээд Рад буюу парламентын эзэмшлээс татварын албаны мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж байжээ.  

1955 онд баригдсан уг харшид ЗХУ-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев амарч тухлах туйлын дуртай байсан гэдэг. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)