Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэд, улс төрийн намуудаас гаргасан саналыг төсөлд тусгах асуудлаар хуралдав

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд хуралдав.  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн авч үзэх ёстой гэсэн шаардлагыг улстөрийн намуудын зүгээс тавьж байгааг хэлэв. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшингийн нэр дээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн саналыг уншиж хэлэлцжээ.

Мөн хамтарсан хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран зохион байгуулсан таван өдрийн хэлэлцүүлэг, УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчидтой хийж буй уулзалтын үеэр иргэдийн гаргасан болон УИХ-ын нэр дээр иргэд, олон нийт, улс төрийн намуудаас ирүүлж буй гэх зэрэг бүхий л саналуудыг нэгбүрчлэн авч үзэн, нэгтгэн томъёолж, төсөлд тусгах чиглэлийг өгөв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. awilgiin huula l changatga hurungu huraah yaliin deed hemjee 20-25n jiliin horih yal urshuuld hamragdahgvi zaalttai baiwal awilga ers buurna gj vzej baina

    0 0 Хариу бичих
  2. Энэ Лүндээжанцан энэ төрд хэдэн жил буг болж сууваа. Юу гийгүүлэв ээ. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр бүүр үндсэн хуулийг самраад тэтгэвэртээ гарлаал даа.

    0 0 Хариу бичих