Ажлын дэд хэсгийн ахлагч нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригчтай хамтарч хуралдав

 УИХ-аас өнгөрсөн сарын 18-нд 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу 2019 оны долоодугаар сарын 22-26-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх таван багц сэдвийн хүрээнд төсөл санаачлагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийлж саналаа хуваалцсан юм. Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судалж, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулахаар Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн ахлагчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчтай хамтарч хуралджээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан томилогдон ажиллаж байгаа юм. Хамтарсан хурлаар Монгол Улсын Үндсэн оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх саналын томьёоллуудын хувилбаруудтай танилцаж, зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг төсөлд хэрхэн тусгах боломжийн талаар ярилцаж, байр сууриа хуваалцав.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. МАНАН-гийн хуулийн тархи , дордохын 7 өөрчлөлтийг үндсэн хуулинд оруулсан Лүндээ гэж буг чөтгөр ажлын хэсгийг ахалж байхад ард түмэн, улс орон, нийтийн эрх ашгийн төлөө хуулийн өөрчлөлт зүйл заалтууд орно гэж байхгүй. наад хулгайч чинь өөрийг нь үхсэн хойно нь өөрчилж болохоор хохиролтой заалтууд хүчээр чихчихээд хулгай луйврын мөнгөө идэж хэвтэхээ бодож байгаа.

    1 0 Хариу бичих