Улаанбаатарт үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.