Хагас жилд 18 сая тонн нүүрс экспортолжээ

Манай улсын экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 357.6 сая ам.доллароор өсөөд байна. Үүнд чулуун нүүрсний экспорт 135.7 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны эскспорт 51.4 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улс энэ оны эхний зургаан сарын байдлаар 18.03 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүнийг өмнөх оны мөн үеийн 18.02 сая тоннтой харьцуулахад ижил хэмжээнд байна. Чулуун нүүрсний экспорт 17.95 сая тонн буюу 12.43 хувиар өссөн дүнтэй, экспортын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн сайн чанарын чулуун нүүрс болох антрацитын экспорт 67 мянган тоннд хүрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. хөөе ингэсээр ббайгаад дуусчихвий дээ хооссон тал газар үлдэхийг хармааргүйл байна шүү !!!!!!!!!!!!!!

    0 0 Хариу бичих