С.Батцэцэг "Poland Open"-ы хошой аварга болж, Х.Болортуяа анх удаа түрүүллээ

Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 2-4-нд Польшийн нийслэл Варшавт боллоо. Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглосноос есөн тамирчин медалийн төлөө барилдаж хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, 65 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.

С.Батцэцэг эзэн орны Агнешка Вейшчек, Украины Алина Бережна, ОХУ-ын Анастасья Братчикова, Канадын Даниэле Лаппагег ялж таван жилийн дараа Варшавын дэвжээнд түрүүлэн тус тэмцээний хошой аварга болсон.

Харин ОУХМ Х.Болортуяа тус тэмцээнд анх удаа зодоглосон бөгөөд урамтай сайхан барилдаж Унгарын Ноеми Шабадос, Габриэла Шлейз, Испанийн Нереа Пампин, ОХУ-ын Наталья Федосеева, Украины Ирина Кольяденко нарыг ялж аваргалжээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга мөнгө, 74 кг-д ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медалийн эзэн болов. Польшийн нээлттэй тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    0 0 Хариу бичих