Их Британийн хунтайж Харригийн гэргий Меган Маркл ажил хэрэгч хувцасны цуглуулга гаргах гэж байгаа Таймс сонин бичжээ.

Сасексийн гүнгийн ахайтан цуглуулга дээрээ Marks & Spencer, John Lewis & Partners, Jigsaw брэндүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Харин энэ үйл ажиллагаанаас олсон бүх орлогоо ажилгүй эмэгтэйчүүдэд хөдөлмөр эрхлэхэд тусалдаг "Smart Works" буяны байгууллагад шилжүүлнэ гэжээ. Гүнгийн ахайтан дээрх брэндүүдээс гадна өөрийн найз, дизайнер Миша Нонатай ч хамтрах юм.

Меган Маркл өмнө нь Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа түүний цуглуулга 2019 онд гарна гэж мэдэгдсэн юм. Тэрээр төсөлд зориулан цуврал зургуудыг Инстаграм дээр нийтэлж буяны байгууллагын хийсэн гайхалтай ажилд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэжээ.