НҮБ-аас эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд хүний хөгжил улам бүр чухал болж байгааг тодорхойлох зорилгоор үндэсний хүний хөгжлийн илтгэлийг гаргаж байхыг гишүүн орнууддаа уриалсан. Энэ дагуу Монгол Улс Монгол Улс анхны илтгэлээ 1997 онд гаргасан. Түүнээс хойш гурван жилийн давтамжтайгаар нийт зургаан илтгэлийг тараажээ. Монгол Улс өнгөрсөн онд хүний хөгжлөөр олон улсын түвшинд 189 орноос 92-рт жагсаж хүний хөгжлөөр өндөр орнуудын тоонд багтсан байна. Хүний хөгжлийн индекс 2000 онд 0.667 байсан бол 2018 онд 0.741 болж 9.8 хувиар нэмэгдсэн хэдий ч хүний хөгжлийн тэгш бус байдлаар засварласан индекс 0.653 болж, тэгш бус байдлын улмаас алдагдсан боломж 13.3 хувь байгаа нь эрүүл мэнд, боловсрол, орлогод тэгш бус байдал нөлөөлж байгааг харуулжээ.

Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын хүний хөгжлийн индексийг аймаг, нийслэлийн түвшинд авч үзэхэд хамгийн өндөр нь Улаанбаатар (0.822) улсын дунджаас 0.082 нэгжээр дээгүүр, Орхон (0.778), Дорнод (0.715), Өмнөговь (0.703) байна. Харин Хөвсгөл (0.634), Өвөрхангай (0.640), Увс (0.649), Баянхонгор (0.651), Баян-Өлгий (0.651) аймгууд улсын дунджаас 0.106-0.654 нэгжээр доогуур байна.
Хүн амын дундаж наслалтын индексээр хамгийн өндөр нь Дундговь байна. Тус аймгийн хүн амын дундаж наслалт нь 73.9 байгаа аж. Тэгвэл Булган аймгийн иргэдийн дундаж наслалт 73.4, Баян-Өлгий 73.1 байна.
