ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын нутагт дэгдээд байгаа ойн түймрийг унтраахад зэвсэгт хүчнийхэн тусалж байна. Түймэр нийт 3 сая га талбайг хамарсан нь Бельгийн газар нутагтай дүйх хэмжээ юм. Greenpeace байгууллага энэ явдлыг "Экологийн сүйрэл" гэж нэрлэлээ.