Андре Шюррле “Спартак”-т ирлээ

2014 оны дэлхийн аварга, Германы шигшээ болон Дортмундын “Борусси” багийн хагас хамгаалагч Андре Шюррле хойд хөршийн “Спартак” багт тоглохоор болжээ. Тэрээр өчигдөр эрүүл мэндийн үзлэгийг амжилттай давсан байна. “Спартак” түүнийг худалдаж авах эрхтэй зээллэгээр авчирсан байна. А.Шюррле өнгөрсөн улиралд Английн “Фулхэм”-д зээллэгээр тоглож, 24 тоглолтод оролцон найман гоол оруулсан юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)