Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” баг хамгаалагч Харри Магуайрыг худалдаж авахаар “Лестер” багт 80 сая фунт стерлинг санал болгожээ. Хэрвээ “Лестер” саналыг хүлээж авбал Х.Магуайр хөлбөмбөгийн түүхэнд хамгаалагчийн байрлалд тоглодог тоглогчдоос хамгийн өндөр үнэ хүрсэн дээд амжилтыг тогтооно. Одоогийн байдлаар хамгаалагчдаас хамгийн өндөр үнэ хүрсэн дээд амжилтыг “Сөүтхэмптон”-оос “Ливерпүүл”-д 75 саяар зарагдсан Виргил ван Дейк эзэмшдэг юм.
Үнэгнүүд өмнө нь “МЮ”-гаас тавьсан 70 сая фунтын саналд татгалзсан хариу өгч, 90 саяыг нэхэд байв.