"The Lion King" киноны орлого тэрбум доллар давлаа

Disney компани "Араатны хаан арслан" киногоо шинэчлэн бүтээсэн нь 19 өдрийн дотор тэрбум долларын орлого цуглуулж дээд амжилт тогтоожээ. Энэ тухай компанийн эх сурвалжид тулгуурлан CNN мэдээлэв.

Disney компанийн өөр нэгэн бүтээл болох "Аладдин", Марвел студийн "Авенжерс:Төгсгөл", "Ахмад Марвел" кинонууд ч борлуулалтаараа тэрбум долларын босгыг давсан байна. Тэгвэл Pixar студийн " Тоглоомын түүх 4” кино 919 сая долларын орлого олжээ.

Disney энэ оны эцсээр "Frozen 2" болон "Star Wars: Skywalker Rising" гэсэн хоёр томоохон бүтээлээ танилцуулах болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)