Дуучин Кэти Перри бусдын бүтээлээс хуулбарлажээ

Лос Анжелесийн Холбооны шүүх дуучин Кэти Перри "Dark Horse" дууг бүтээхдээ зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзжээ. Шүүгчид Кэти Перри уг дуундаа Америкийн рэппэр Flame хочит Маркус Грэйгийн "Joyful Noise" дууны хөгжмөөс санаатай эсвэл санамсаргүйгээр хуулбарласан хэмээн санал нэгдсэн байна.

Маркус Грейг нь Перри өөрийн дуундаа түүний бүтээлийн хөгжмийн бүрэлдэхүүн, уянгалаг хэв маяг, найруулгаас хуулбарласан хэмээн 2014 онд шүүхэд гомдол гаргажээ.

Кэти Перри нь Форбес сэтгүүлийн үнэлгээгээр 2018 оны хамгийн өндөр цалинтай эмэгтэй дуучнаар нэрлэгдээд байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)