Сассексийн гүнгийн ахайтан Меган Маркл ирэх сард хэвлэлтээс гарах Британийн "Vogue" сэтгүүлд зочин-редактороор ажиллажээ.

Сэтгүүл намрын дугаартаа дэлхийг өөрчилсөн  эмэгтэйчүүдийн талаар онцолж 15 эмэгтэйн хөргөөр хавтсаа чимлээ.Эдгээр бүсгүйчүүлийг гүнгийн ахайтан сонгосон бөгөөд Шведийн өсвөрийн байгаль хамгаалагч Грета Тунберг, Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Арден зэрэг алдартнууд багтаж байна.

Британийн  "Vogue" сэтгүүлийн ерөнхий редакторын хэлснээр хавтасны зурагт Меган Марклыг өөрийг нь оруулахыг хүссэн ч гүнгийн ахайтай татгалзсан байна. Харин эдгээр бүсгүйчүүл бусдад урам зориг өгнө гэж хатагтай хэлжээ.

"Өөрчлөлтийн хүч" нэртэй уг дугаарт Меган Марклаас гадна АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн ярилцлага оржээ.