Андрей Василевский NHL-ийн "Тампа" клубтэй шинэ гэрээ байгууллаа

Оросын хаалгач Андрей Василевский Үндэсний хоккейн лиг (NHL)-ийн "Тампа Бэй" клубтэй найман жилийн хугацаатай шинэ гэрээ байгууллаа гэж клубын хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Шинэ гэрээ нь 2020 оноос эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд хаалгач жилд 9.5 сая доллар авах юм. Одоо бол Василевский жилд 3.5 сая долларын цалинтай ажээ. 25 настай Василевский нь NHL-ийн хамгийн өндөр цалинтай хаалгачдын жагсаалтад Канадын Кэри Прайс, Оросын Сергей Бобровскийн дараа орох боллоо.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Vasilevsky ene jil shigshee bolon Tampad sain baisan

    0 0 Хариу бичих