"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн шугам, тоноглолд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм байна. Арга хэмжээний хүрээнд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын нийт 395 дэд станц, 7827 тоолуурын нэгдсэн щит, 39998 хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн шугам, тоноглолд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ээлжит өдөрлөгийг зохион байгуулжээ.Энэ дагуу хэрэглэгчдэд цахилгааны оруулгын утас, щитний аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, оруулгын утсаа солиулахаар материалаа бэлдсэн хэрэглэгчдийн утсыг газар дээр нь сольж өгөх, гадна цахилгаан шугам, тоноглол нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийн зөрчлийг арилгуулжээ.