1968 онд Газар дундын тэнгист живж сураггүй болсон шумбагч Minerve хөлгийг олсон талаар Францын Батлан хамгаалахын сайд Флоренс Парли мэдээлэв. Тулон боомтоос 1968 оны нэгдүгээр сард хөдлөөд ердөө дөрвөн минутын дараа сураггүй болсон Minerve шумбагч хөлөгт 52 усан цэрэг явжээ.
Хөлгийг эрж хайх удаа дараагийн оролдлого амжилтгүй болж байв. Хатагтай Парлигийн хэлснээр 2019 оны эхэнд шумбагч хөлгийн байршлыг тогтоож, улмаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар тавин жилийн өмнө ойр дотны хүнээ алдсан ар гэрийнхэнд нь дуулгах мэдээтэй болжээ. Эрлийн баг шинэ технологийн тусламжтайгаар живсэн хөлгийн байршлыг нарийн тогтоосон ажээ.