Нийтийн тээврийн салбарын энэ оны хоёрдугаар улирлын статистик мэдээллийг гаргажээ. Энэ хугацаанд 81.4 сая хүн нийтийн тээврээр үйлчлүүлсэн байна. Тэгвэл өнгөрсөн оны мөн үед 90.4 сая хүн нийтийн тээврээр үйлчлүүлжээ.
Нийтийн тээврийн зорчигчдын хувьд 46.9 хувь нь энгийн том хүн, 11.5 хувь нь хүүхэд, 23.1 хувь нь ахмад, найман хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 6.8 хувь нь оюутан байжээ.