Volvo компани 500 мянган автомашинаа эргүүлэн татна

Хөдөлгүүрийн хэсэгтээ гологдолтой 500 мянган автомашиныг Volvo компани эргүүлэн татах боллоо. Үйлдвэрлэлийн гологдлын улмаас машин шатах аюултай ажээ.

Дэлхий даяар тархсан эдгээр 500 мянган машин дотор 2014-2019 онд үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүрт V40, V60, V70, S80, XC60, XC90 загварууд багтаж байна.

Долдугаарын сарын эхээр мөн Porsche компани галын аюултай гэж үзсэн 2055 автомашинаа эргүүлэн татсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)