Өнгөрсөн амралтын өдрүүдээр Туркместаны ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов нас барсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархсан юм. Тэгвэл цуурхалыг анх дэгдээсэн гэх Евроазийн судалгааны хүрээлэнгийн захирал Аслан Рубаев өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан уучлал хүсжээ.
Аслан Рубаев радио нэвтрүүлэгт оролцох үеэрээ Туркмений удирдагч эрүүл мэндийн ноцтой шалтгааны улмаас хорвоог орхисон хэмээн ярьжээ.Тэрээр энэ мэдээллээ Туркменстаны тусгай хүчнийхэнтэй ойр байдаг бизнес эрхлэгчээс сонссон гэв.Ээлжийн амралтаа эдэлж байгаа ерөнхийлөгч тав хоног олон нийтийн өмнө харагдаагүй тул дээрх мэдээлэл үнэн байх магадлалтай гэж Рубаев боджээ. Харин уг мэдээлэл батлагдаагүй юм.
Улс төр судлаач Рубаев худал мэдээлэл түгээж, тав тухыг нь алдагдуулсандаа ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов төдийгүй тус улсын нийт ард иргэдээс өршөөл ирлээ. Москвад суугаа Туркменстаны ЭСЯ-наас үүний өмнө ерөнхийлөгчийг бие барсан гэх мэдээлэл худал болохыг мэдэгдсэн юм.