Дэд ерөнхийлөгч Майк Пенс хэлэхдээ, АНУ 2024 онд сар луу хүн нисгэх төдийгүй удаан хугацаагаар "суурьшуулна" гэж мэдэгджээ.

"Бид энэ удаа саранд зочлоод өнгөрөхгүй харин тэнд төвхөнө" гэж тэр хэллээ. Мөн энэ хөтөлбөр Ангараг гарагт хүн нисгэхэд туршлага болно гэж үзэж байна.НАСА-гийн тооцоолж байгаагаар саранд хүрэх "Артемис" төслийг хэрэгжүүлэх нэмэлт зардал нь 20-30 тэрбум доллараар хэмжигдэж байгаа.

1969 оны долоодугаар сарын 20-нд АНУ-ын Аполлон-11 хөлөг анх саран дээр газардсан юм.