Индонезийн Зүүн Ява мужийн цагдаагийн хэлтсээс албан хаагчдаа тураах арав хоногийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Эхний ээлжинд жингийн илүүдэлтэй тавин цагдаа хөтөлбөрт хамрагдаж усанд сэлэх, холын зайд гүйх, дасгал хийх зэргээр бие бялдрын ачаалал авахаас гадна сэтгэлзүйн хичээлд суух юм.
Албан хаагчдыг турааснаар албан үүргээ гүйцэтгэхэд илүү шаламгай болох төдийгүй эрүүл мэндэд нь тустай гэж мужийн цагдаагийн дарга хэллээ.