Америкийн домогт рок хамтлаг өнгөрсөн ням гарагт Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо сонирхуулсан юм. Энэ үеэрээ оросуудын шүтээн болсон дуучин Виктор Цойн "Группа крови" хэмээх бүтээлийг дуулж сонирхуулжээ.

Metallica хамтлаг энэ зун Европ тивээр тойрох WorldWired аялан тоглолтоо Португалийн Лиссабон хотоос эхлүүлсэн. Москва тэдний хувьд зургаа дахь зогсоол байжээ.