500 кг бугын ясан эврийг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлснээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтаар хөх өнгийн бүхээгтэй портер  маркийн автомашиныг шалгахад Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас тээвэрлэн авч явсан 500 кг бугын эврийг илрүүлжээ. Иргэн Т-г саатуулж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шилжүүлсэн байна.