Монгол Улс хоёр жилд нэг удаа ядуурлын түвшингээ тодорхойлдог. Хамгийн сүүлд буюу 2018 оны ядуурлын түвшинг Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн хавар танилцуулсан. Ингэхэд ядуурлын түвшин 2016 оны 29.6 хувиас 1.2 пунктээр буурч, 28.4 хувь болсон.
Өөрөөр хэлбэл, манай улсын 3.2 сая хүний 904.9 мянга нь ядуу амьдарч байна гэсэн үг юм. Тэгвэл эдгээрийн 41.8 хувь буюу 378.2 мянга нь Улаанбаатарт амьдарч байна.