Hongmeng хэмээх шинэ үйлдлийн систем нь ухаалаг утсанд зориулагдаагүй, харин Android OS системийг дэмжих зорилготой. Энэ тухай Huawei Technologies компаний дэд ерөнхийлөгч Чэнь Лифан мэдээллээ.

Хатагтай Чений хэлсэнээр Hongmeng нь зөвхөн үйлдвэрлэлийн зориулалттай бөгөөд АНУ-ын тус компанид тавьсан хоригоос ч өмнө Андройдын өөр хувилбар хайхаараа хийж байсан туршилтын үр дүн гэлээ.

АНУ-ын зүгээс Хятадын технологийн аварга Huawei компанийг үндэсний аюулгүй байдалд харшилж байна гэх үндэслэлээр хар жагсаалтад оруулж, бизнес эрхлэгчдийг хамтран ажиллахыг хориглосон. Google энэхүү хоригийг мөрдөж эхэлснээр тус компанийн ухаалаг утаснууд шинэчлэлт хийх, Google-ийн аппликейшнүүдийг ашиглах боломжгүй болсон юм.