АН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн саналаа ирэх долоо хоногт өгнө

УИХ-ын гишүүнС.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ажлын хэсгийн хуралдаан цаашид тасралтгүй үргэлжилнэ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар энэ сарын 22-25-нд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтсон. Тухайлбал, даваа гарагт Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, мягмар гарагт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, лхагва гарагт Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, пүрэв гарагт Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбогдох зүйл, хэсэг, заалтын талаар улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүд өрнүүлнэ. Дээрх хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, өргөн мэдүүлсэн төсөл, саналаа танилцуулна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ажлын хэсэг хуралдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон АН-ын саналыг оролцуулж хэлэлцүүлгүүд хийхээр тогтсон. Одоо Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа төсөл болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд авах ч юм бий, гээх ч юм бас бий. Гол нь бэлэн болоод хэлэлцэгдэж байгаа төслийн саналуудтай Ерөнхийлөгчийн төсөл болон АН-ын саналыг нэгтгэсний үндсэн дээр зөв үзэл баримтлал, зөв чиглэлтэй, өнгөрсөн хугацаанд бугшиж хуримтлагдсан гажуудлыг засаж зохицуулсан шинэ дэвшилт алхам хийгдээсэй гэдгийг л бид хүсэж байгаа. Ирэх долоо хоногт манай нам Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа УИХ-д өргөн барина. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, төрийн бодлого, тэр дундаа эдийн засгийн бодлогод онцгой анхаарах нь чухал гэж АН үзэж байгаа. Мөн хотын асуудал, засаг захиргааны нэгжийн асуудлыг өөр өнцгөөс харж ухаалгаар авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ чиглэлээр зөв томьёолол хийнэ гэж найдаж байна” гэсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    0 0 Хариу бичих