“Брэнт”-ийн ханш 63.15 ам.доллар байна

Дэлхийн зах зээл дээр “Брэнт” маркын газрын тосны ханш 63.15 ам.доллар байна. Тэгвэл WTI 56.18 ам.долларын ханштай байгаа юм.

Он гарснаар хамгийн тогтворгүй ханштай бүтээгдэхүүний тоонд ороод буй газрын тосны ханш ойрын саруудад ч өсөх прогнозтой  байгаа. Учир нь энэ сарын эхэнд болсон ОПЕК-ийн орнуудын уулзалтаар тэд олборлолтоо хумихаар болсон. Түүнчлэн АНУ-ын Ираны харьцаа ч энэ сард хурцдаад буй.

Нэмж мэдээлэхэд, “Брэнт”-ийн ханш энэ оны эхэнд 54 ам.доллар байсан бол дөрөвдүгээр сард АНУ-ын Иранд тавьсан хоригоос үүдэлтэйгээр 74 ам.доллар хүрсэн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)