Домогт "Битлз" хамтлагийн гишүүн, дуучин, хөгжимчин Пол Маккартни анхныхаа мюзиклийг ирэх 2020 онд толилуулах гэж байна.
1946 онд бүтээгдсэн "It’s A Wonderful Life" хэмээх алдарт киног тэрээр мюзикл хэлбэрт оруулан тайзнаа тавих болжээ.
"It’s A Wonderful Life" кинонд амиа хорлох гэж буй эрийг сахиусан тэнгэр нь аварч байгаа тухай өгүүлдэг, зул сарын баяраар америкчуудын хамгийн ихээр сонирхон үздэг бүтээл юм. "Гэр бүл, найз нөхөд хүний амьдралд хичнээн чухлыг өгүүлсэн энэ киног мюзикл болгохыг эртнээс хүсэж байсан" хэмээн Маккартни ярьжээ. Хөгжмийн зохиолч энэ бүтээлийн зохиол дээр Билл Кенрайт, Ли Холл нартай хамтран ажиллаж байна.
Уг киног анх 1986 онд Мичиганы их сургуулийн тайзнаа мюзикл хэлбэрээр тавьж байсан ч киноны зохиолын жинхэнэ хувилбар болох Филипп Ван Дорен Стерний "Агуу бэлэг" зохиолтой зохиогчийн эрхийн асуудал үүссэн юм.