Борооны улмаас тогтсон усыг соруулах долоон бригад ажиллаж байна

Борооны улмаас тодорхой газруудад ус ихээр тогтжээ. Геодези, Усны барилга байгууламжийн газраас өгсөн мэдээллээр эдгээр газарт усыг нь соруулах ажил өрнөж байгаа гэнэ. Тодруулбал, нийслэлд өнөөдрийн байдлаар усархаг аадар бороо үргэлжлэн орсонтой холбоотойгоор ус ихээр тогтдог байршлуудад шуурхай долоон бригад гарган ус соруулах ажил хийж байгаа аж. 

Дашрамд дурдахад, цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа юм. Тиймээс тус газраас ус соруулах ажлыг үргэлжлүүлнэ гэж мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бороо орсноос замын дагуу ус тогтоод байна, үргэлжлэн бороо орох нь. Ус соруулах 7 бригад ажиллаж бна гэж мэдээлэл бичиж байгаа нь цаг үеийн байдалд шуурхай арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай билээ. Гэвч манай Монгол улсад аливаа ажил гүйцэтгэл үргэлж дутуу хийгддэг, шалгаж хүлээж авдаг газар байгууллага нь хээл хахуулийн хэмжээгээр ажилладаг гээд хэлж яриад шүүмжилж шуугиад ч дийлдэхээ болиод удаж байна. НАР гарахад дургүйцэнэ, БОРОО ороход буруутгана. Үер уснаас хамгаалах зам дагуух суваг шуудуу нь бүгд хог шороогоор дүүрч бөглөрснөөс машин зам усаар дүүрдэг нь сайхан зун цагт сайхан БОРОО ордог нь чухам хэний буруу болоод байна даа. Хот төлөвлөлт ямарч удирдлагагүй, хэн дуртай нь дуртай газраа өндөр барилгаа барьж бөглөрөл үүсгэн, чанаргүй барилгаа ард олонд 8%-н нэртэй зээлээр шахаж ард олноо мөлжиж дууслаа. Эрхэм тэрбумтан Их хурлын гишүүд хот аймаг сум хорооны түшээд нараа амаараа яриад байдаг зүйлсээ ажил хэрэг болгож үйлс үйлдэлдээ зөв сэтгэлтэй ажиллахйг хүсэж байна.

    0 0 Хариу бичих