Дурангаар бөөр авах мэс заслыг орон нутагт анх удаа хийлээ

Дурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ. Тодруулбал, өвчтөн 61 настай А.Д нь зүүн бөөрний хорт хавдартай гэж оношлогджээ. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт энэ сарын 17-д ЕМА дор дурангаар өвчтөний зүүн бөөрийг авах мэс заслыг амжилттай хийсэн байна.  Тус мэс заслыг орон нутагт анх удаа хийж байгаа бөгөөд өвчтөн урьдчилан сэргийлэх багцын үзлэгээр анх оношлогдон ийнхүү мэс засалд орсон аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)