Хан-Уул дүүргийн II хороо "АПУ" ХК-ийн үйлдвэрийн баруун талын уулзварт лхагва гарагт контейнер тээвэрлэж явсан “Hino” маркийн ачааны автомашин троллейбусны шугам тасалжээ. Түүнчлэн гэрлэн дохионы 2 шон, светфор буюу авто машины хөдөлгөөн зохицуулах ЛЕД гэрлийг хугалж гэмтээсэн осол гаргасан байна.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвөөс гэмтэл гарсан тоног төхөөрөмжүүдийг засварласан талаараа мэдээллээ.