Энэ өдөр дэлхийн түүхэнд

Оны 200 дахь өдөр, шинэ он гартал 165 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

1762 – Ордны эргэлтээр төрийг авсан арав дахь хоногтоо II Екатерина зарлиг гарган камергер Иван Бецкийд 50 мянган рублийг  титэмлэх ёслол ба уран дарханууд Эзэн хааны  их титэм (1724 онд I Екатерина  дэгжин бадмааргаар чимэглэгдсэн Оросын  анхны титэмийг зүүсэн байв) бэлтгэх зардлыг түүнд багтаан олгохыг зөвшөөрчээ. Шинэ гоёл чимэглэлийн гайхамшгийг хоёр сарын дотор 13 настайгаасаа Петербургт амьдарч байсан Женев хотын Жереми Позье (Еремей Петрович) бэлтгэн хийжээ. Хожим тэр өөрийн тэмдэглэлд бичихдээ: “Титэмийг жин багатай болгохоор чулууг барих хамгийн шаардлагатай материалуудыг түүнд оруулсан ч таван фунт (2,3 килограмм) жинтэй боллоо" гэжээ. Титэмийн үүрт 52 том очир эрдэнэ, 4 878 жижиг очир эрдэнийг, мөн 389 каратын маргад эрдэнийг шигтгэж өгчээ. Титэм нь тухайн үедээ асар их мөнгө болох хоёр сая рублиэр үнэлэгджээ.

1785 - Ричард Кросби Ирландын тэнгисийг агаарын бөмбөрцөгөөр гатлах сүүлчийн оролдлого хийн Лейнстерийн нугаас дээш хөөрчээ.

1790 – Керчийн тэнгисийн байлдаанд адмирал Федор Ушаковын командалсан Оросын хөлөг онгоцны бүлэг Крымд десант буулгах гэсэн Туркийн флотыг бут ниргэв.

1802 – АНУ-д химийн концерн "Дюпон де Немур" байгуулагдав. Түүнийг үүсгэн байгуулагч нь залуу франц цагаач байсан ба эхлээд тэсэрч дэлбэрэх бодис хийж байгаад зөвхөн ХХ зуунд л будаг, хиймэл резин, даавуу, бордоо үйлдвэрлэх болсон байна.

1814 – Британийн далайчин Мэтью Флиндерс хэвлэх үйлдвэрээс 1814 оны долоодугаар сарын 18-нд "A Voyage to Terra Australis" номынхоо эцсийн уншилтын хувийг авчээ. Дараагийн өдөр нь далайчин нас барсан байв. Флиндерс өөрийн сэтгүүл, бүтээлдээ “Австрали” гэсэн нэрийг байнга хэрэглэж ирсэн ба түүний "A Voyage to Terra Australis"  ном хэвлэгдэн гарсны дараа  тивийг Австрали гэж нэрлэх болжээ.

1822 - Жозеф Нисефор Ньепс дэлхийн хамгийн эртний гэгдэх гэрэл зургийг авчээ. Түүнд морио хөтөлж яваа эрэгтэй буужээ. Дэлхийн хамгийн анхных гэгдэх энэ фото Мария Тереза,  Андре Жамме хоёрын цуглуулгын сувд нь байгаад 2002 оны гуравдугаар сарын 21-нд Парисын Сотби дуудлага худалдаагаар 443 220 долларын үнэ хүрэн зарагджээ. Одоо энэ гэрэл зураг Францын үндэсний номын санд хадгалагддаг.

1837 – Брунелийн зохион бүтээсэн  70 метрийн Great Western уурын хөлөг онгоцыг  Bristol-д усанд буулгажээ.

1848 – Феминизмын түүхэнд чухал үйл явдал боллоо. АНУ-ын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний лидерүүдийн нэг Элизабет Стентон, түүний санаа нэгтэн Лукреция Мотт хоёр өөрсдийн Сенека-Фол (Нью-Йорк муж) хотод эмэгтэйчүүдийн нийгэм, шашин, иргэний эрхийн асуудлаар бага хурал зохион байгуулсан байна. Санал нэгтэйгээр төлөөлөгчид нь “Мэдрэмжийн тунхаг” гэсэн  баримтыг “Тусгаар тогтнолын тунхагийн дагуу”  баталж, эмэгтэйчүүдийн эрхийн талаар шаардлагаа 11 тогтоолоор гарган тавьжээ. Эрэгтэйчүүдтэй адил  тэгш эрхээр сонгуулийн эрхийг шаардсан 12 дахь тогтоолыг  санаанд багтамгүй гэж буцаасан байв. Тэр нь эмэгтэйчүүдийн хөдөлгөөнөөс олон тооны эмэгтэйчүүдийг холдуулсан байлаа.

1900 - Парист метро нээгдлээ. Парисийн метро нь дэлхийн хамгийн анхны метронуудын нэг. Баруун Европын хамгийн анхны метро нь Лондоных. Парисийн метрог анх барихдаа гудамжны гол шугамын дагуу хонгилыг нь ухжээ. 

1903 – Сэтгүүлч Анри Дегранжийн санаачилсан Тур де Франс гэх дугуйн алдартай уралдааны хамгийн анхныхад нь яндан цэвэрлэгч Морис Гарен ялжээ. Гараанд 60 хүн гараад барианд 20 хүн оржээ. Парис - Лион - Марсель - Тулуза - Бордо - Нант – Парис гэсэн маршрутын зургаан шатны уралдаан 19 хоногийн хугацаанд явагдсан байжээ.

1907 – Сургуулийн багш 25 настай Виктор Грейсон Английн парламентад сонгогдсон анхны социалист болжээ. Сонгогдсоны дараа түүний хөтөлбөрийн гол зорилго нь хөрөнгийг бүрэн нийгэмчилж, түүнд улсын хяналт  тогтоох явдал байсан ба тэр “Социализм одоо аймаар зүйл биш болсон” гэж эхний мэдэгдлээ хийж байлаа. вььювьллкошаа

1919 - Лос-Анжелест хурд хэтрүүлсэн жолоочийг зогсооход анх удаа аэропланыг ашиглажээ.

1920 - Коминтерны II Конгресс нээгдлээ. Түүнд зориулан Хөрөнгийн биржийн шатан дээр “Дэлхийн коммуны төлөө” гэсэн театрчилсан тоглолт зохиогдож нийт 4000 хүн оролцлоо. Петербургт В.И. Ленин сүүлчийн удаа энэ хурлаар очжээ.

1924 - "Улаан спорт" байгаад дараа нь  "Советский спорт" (“Зөвлөлтийэ спорт”) болсон сонины анхны дугаар хэвлэгджээ.

1941 – Ленинградад анх удаа Германы хоёр онгоц цөмөрч бөмбөг хаяжээ. Люфтваффе хотыг урт  хоёр жилийн хугацаанд бөмбөгдөн террордож иржээ. Хамгийн сүүлд 1943 оны аравдугаар сарын 17-нд фашистууд хотыг бөмбөгдсөн  юм.

1946 - Мэрилин Монро анхны киноны дүрийг шалгалтад оржээ. ...Норма Жин "XX век-Фокс" кино урланд ийнхүү анх удаа оржээ. "Мотор!" гэж команд өгөдсөний дараа тэр хэдэн алхамыгхийгээд буцан явав.  Дараа нь сандалд суун тамхи асаан сороод түүнийг антраагаад  цонхны дэргэд зассан тайз руу алхжээ.

Тэр өдөр ажилласан Оскарын гурван удаагийн шагнал аваад амжсан зураглаач Леон Шемрой хэдэн жилийн дараа дурсахдаа, “Тэр маш үзэсгэлэнтэй... Киноны сексуаль шинжээр бүрэн төгс... “ гэх мэтээр магтсан байдаг. Харин ерөнхий продюсер Даррел Занук  тэгж бишрээгүй ч Норма Жинтэй хагас жилийн гэрээ байгуулах зөвшөөрөл өгчээ. Зургаан сарын турш түүнд долоо хоногт 75 доллар төлж байхаар болжээ. Хагас жилийн турш тэр хүлээх л үлдсэн байв.

1949 – Америкийн цэргийн онгоц Туркийн нутагт агаарын зураг авч байхдаа Арарат ууланд 4725 метрийн өндөрт  183 метр орчмын урттай  "Араратын аномали" гэж нэрлэгдсэн биетийн зургийг авчээ. Түүнээс хойш хиймэл дагуулууд хоёр удаа түүний зургийг авсан байв.  Түүнийг Библийн сударт бичигдсэн Нойн хөлөг  усан галавын дараа Араат ууланд ирсний  үлдэгдэл гэж үздэг.

1983 –Бразили, Зөввлөлтийн волейболын эрэгтэйчүүдийн багийн нөхөрсөг тоглолтыг Рио-де-Жанейро хотод 100 мянган хүн үзсэн нь энэ төрлийн хувьд хамгийн олон тооны үзэгчид болон бүртгэгджээ.

1994 – Америк бүсгүй Сюзан Монтгомери бохь үлээн 58.4 см-ын диаметртай бөмбөлөг гаргажээ.

1998 – Москвад “Легогоор”  24 м 66 см  өндөртэй цамхаг бүтээв. Дэлхийн  дээд амжилт  тогтоосон уг цамхагийг бүтээхэд 387 903 ширхэг “Лего” шоог ашигласан байв.

1998 – Бельгийн Генк хотод  52 м 10 см-ын урттай дүүжин  дэвсгэрийг бүтээв.

2001 – Новгородын орчимын Рюрикийн Городище гэдэг суурины буурнаас Владимир Мономах вангийн тамгыг олжээ.

2003 – Хэл суулгах дэлхийн анхны мэс засал амжилттай боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)