Монгол Улс хагас жилд 217 мянган жуулчин авчээ

Хагас жилд Монгол Улс 217 мянган жуулчин авчээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хагас жилд гадаадын 247.3 мянган хүн Монгол Улсын хилээр оржээ. Тэдний 217.4  мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14.8  мянгаар өссөн үзүүлэлт аж.  Тэгвэл хилээр орсон гадаадын зорчигчдын 29.9 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

Монгол Улсыг хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн 86.4 хувь нь 30 хүртэл хоног, 11.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, хоёр хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Улсаар нь ангилбал, Вьетнам, Хонконг, Малайз, Австрийн жуулчдын тоо өссөн бол Турк, Украйн, Канадынх буурчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 247000 -ийн хэд нь хятад вэ гэдэг сонин байна ? мөн байнга оршин суух зорилгоор гэдэг нь юу гэсэн үг вэ ??

    1 0 Хариу бичих
  2. Вьетнам засварын тоо өсөх нь дээ

    0 0 Хариу бичих